Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан

Шүдлэн насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс

-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын зээрд үрээ түрүүллээ. 

-Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн буурал,

-Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр,
 

-Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул,

-Аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Т.Гантөмөрийн халтар үрээ тус тус хурдлав. 


 

Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.
ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.
2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа