Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын малгай хэрэглэлтэй уралдна

Дэнж хотойтол наадах монгол наадамдаа монгол түмэн даяараа эсэн мэнд сайхан наадахын төлөө юун түрүүн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж наадах нь зүй ёсны хэрэг билээ. Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд Стандарчлалын үндэсний зөвлөлөөс 2011 оны 6-р сарын 23-ны 28 тоот тушаалаар баталсан стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах явдал юм.

Стандартын  хамгаалалтын малгай/каск/, өвдгөвч тохойны хамгаалалтыг шууд үйлдвэрээс нь "МОНГАЛ" ХХК нь  Монголын  Морин Спорт,  Уяачдын Холбооны захиалгаар нийлүүлэн борлуулж эхлэлээ. Хамгаалалтын иж бүрдэлийн нийт үнэ 40.000 төгрөг.  Энэхүү стандартыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэндаган мөрдөх ёстойг Монголын бүх уяач, хурдан морь сонирхогч, хурдан морины зүтгэлтэн та бүхэндээ сонордуулж байна. 2012 оны 2-р сарын 1-нээс хойш болох  хурдан морины уралдаанд хамгаалатын хувцас хэрэглэлгүй хурдан морь унаач хүүхдийг уралдуулахгүйг анхааруулж байна.  Аймаг сумдын МСУХ-ны тэргүүн, хүүхдийн эрх ашгийг хамгаалах хүүхдийн төлөө байгууллагын ажилтан ажилчид хамгаас түрүүн анхаарч ажиллахыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо уриалж  байна. Мөн эрхэм уяач таны хурдан хүлгийг унаж түрүүлгэж, айрагдуулдаг унаач хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө юу юунаас илүү санаачилга гаргаж стандартын хамгаалалтын хувцас хэрэгэлэлийг худалдан авч, аюулгүй байдлыг нь бүрэн хангахыг уриалж байна.  Стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байхыг монголын бүх уяач та бүхэнд хатуу сануулж байна.    

"МОНГАЛ" ХХК-ний утас: 88766092, 8807-3024

 

УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО ММСУХ -ны салбар холбоод 2010 оны улсын алдар цолны болзол хангасан уяачдынхаа тодорхойлолт,холбогдох бичиг баримтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн
Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс:
Эмгэнэл Монгол Улсын Манлай уяач Чойжмаагийн Цэрэндэжид 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо.