Мэдээ мэдээлэл

Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн болов

ММСУХолбоо удирдах ажилтны улсын 2-р зөвлөлгөөнийг 2012 оны 5-р сарын 12 нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

ММСУХ-ны одоогийн удирдлага өөрийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга та бүхнийг оролцуулан “Удирдах ажилтны улсын зөвлөлгөөнийг” 2 дах удаагаа зохион байгуулж байна. 2010 онд болсон Анхдугаар зөвлөлгөөн амжилттай болж, тэндээс гарсан зөвлөмж, та бүхний санал санаачлагыг холбооны удирдлага өөрийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж ажиллаж ирлээ.

Өнгөрсөн хугацаанд ММСУХ-оос “Монгол уяач-3000” уяачдын зөвлөлгөөнийг 17 аймагт амжилттай зохион байгуулж уяачид, морины зүтгэлтнүүд та бүгдийнхээ санал, бодлыг сонсож, салбар холбоодынхоо үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь зөвлөлгөө өгч ажиллаа.

Мөн ММСУХ-ны гадаад харилцаа эрчимтэй хөгжиж байна.

Бид Олон Улсын Морин Уралдааны Холбооны гишүүн орон болох хүсэлтээ албан ёсоор тавиад байна. Бидний хүсэлтийг хүлээн авлаа гэж ОУМУХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь илэрхийлээд байгаа. Монголын уяачдын төлөөлөгчид Австрали, Хонконг, Япон, Герман улсуудын морины холбоодын урилгаар албан ёсны айлчлал хийгээд байна.

2012 оныг ММСУХ-оос “Уяачийн ёс зүйн жил” болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа.

Уяачид бид ёс зүйтэй, эв нэгдэлтэй байвал Монголын ард түмэн ёс зүйтэй, эв нэгдэлтэй байх нь дамжиггүй юмаа.Тэр дундаа манай салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга та бүхэн маань үлгэр жишээ,ёс зүйтэй, сахилга баттай, эв нэгдэлтэй байна гэдэгт Холбооны ерөнхийлөгчийн хувьд би бүрэн итгэлтэй байна.

Холбооны бодлого, үйл ажиллагаа цэгцэрч ажил ундрахын хэрээр алхам тутамд шинэ нөхцөл байдал үүсэн бий болж байгаа учраас та бүхэнтэйгээ цаг алдалгүй уулзан ярилцаж, цаашдын ажлынхаа чиг хандлага, зорилтыг оновчтой тодорхойлж зохион байгуулах шаардлага урган гарч байна. Та бидний хамтын идэвхтэй  үйл ажиллагаанаас Монголын хурдан морины хөгжил шалтгаалах болно гэдгийг энд хариуцлагтайгаар тэмдэглэн хэлж байна гэснээр ММСУХ-ны Удирдах ажилтны II зөвлөлгөөнийг  нээсэн юм.   ММСУХ-ны Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар ажлын шалтаг шалтгаан тоочиж, болохгүй бүтэхгүй зүйлийг ярихаас илүүтэй хийсэн бүтээсэн зүйлтэй түүнийгээ бусад аймгийн уяачдын холбооныхондоо үзүүлж,  санаа аваасай гэсэн бүтээлч байдлаар оролцлоо. Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны тэргүүн Гаршаавын Бямбаа өөрийн аймагтаа хурдан удмын адуугаа үнэлгээжүүлж, түүнийгээ аймгийн ИТХурлаар тогтоол гаргуулж, хурдан адуугаа хулгайд алдсан уяачид энэ үнэлгээгээр нь нөхөн төлбөрөө авсан гээд олон сайн зүйлийг ярьсан бол Баянхонгор аймгийн уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ сэтгүүл гаргаж, жил жилийн хурдан хүлгүүдийнхээ архивыг бүрдүүлж байгаа бол, анх удаа бүсийн уралдаан зохион байгуулах гэж Баян-Өлгий аймгийн МСУХ-ны тэргүүн С.Шарип олон ажлыг эмхлэн цэгцэлж алс баруун хязгаар Баян-Өлгийд тавтай морилж уралдахыг ажил нэгт нөхдөдөө дуулгасан бол, Эрлийз адуу ихтэй Орхон аймгийн уяачдын холбооныхон Эрлийз, Монголыг чухам яаж ялгах зааварчилгааг  гаргаад өгвөл бид энэ ажлыг орон нутагт нэр хүндтэй хийнэ гэсэн бол, бусад аймаг хурдан адуугаа яаж улам сайжруулах тухай ярьж байхад манай Булган аймаг яаж уяачидтай болох тухай ярьж байна. Манай аймагт ямар нэг уралдаан болохоор  Эрлийз адуутай хүмүүс очоод заавал наадам, уралдааныг будлиантуулдаг. Зарим тохиолдолд хүчрэгдэхгүй эрлийз адууг уралдуулах гэх мэт зохисгүй үйлдэл мэр сэр гардаг.  Үүнээс болж зарим уяачдын морь хандлага багасаж байна гэлээ. ММСУХ-ны Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн дээр монгол адууны стандартыг шинэчилэн тогтоох саналыг  Улсын шүүгч Зоригтбаатарын тавьсан нь хөдөө орон нутгийн холбоодын тэргүүн нарийн бичгийн дарга нарыг загатнасан газрыг маажив гэгчээр цаг үеэ олсон чухал ажлын санал байлаа.  ММСУХолбоо 2012 оныг ёс зүйн жил болгосон. Ёс зүйн зөрчил гаргасан уяачдыг яаж шийтгэвэл зохилтой гэх мэт хариу нэхсэн ажилч хэрэгч асуудлыг тавьж, ММСУХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс зохих хариулт, удирдамжийг авч байлаа. 

ММСУХ-ны Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөний үеэр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газрын  шагналаар дараах  хүмүүсийг   шагнаж урамшуулав.

1. Я.Болдбаатар – ММСУХ-ны хэвлэл мэдээлэлийн албаны дарга
2. З. Ганбаатар – Орхон аймгийн МСУХ-ны тэргүүн
3. Д. Гомбожав – Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн
4. Ц. Ганхүү – Дундговь аймгийн МСУХ-ны тэргүүн
5. Д. Батдорж – Өвөрхангай аймгийн МСУХ-ны дэд тэргүүн

Биеийн Тамир Спортын Газрын  шагналаар 
1. Ц.Баянжаргал  Завхан аймгийн МСУХ-ны тэргүүн

2. Г.Бямбаа  Сэлэнгэ аймгийн МСУХ-ны тэргүүн
3. Ю.Төгсжаргал  Увс аймгийн МСУХ-ны тэргүүн
4. Ч. Элбэгсайхан  Багануур дүүргийн МСУХ-ны тэргүүн
5. Ж. Сүхбаатар  Дорнод аймгийн МСУХ-ны дэд тэргүүн
6. С. Шариф  Баян-Өлгий аймгийн МСУХ-ны тэргүүн
7. Ү. Атарсайхан  Гачуурт дүүргийн МСУХ-ны тэргүүн

Монголын уяачдын холбоо бол Ази болон олон улсын түвшинд бодлого, үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо юм. Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөнд аймгуудын салбар холбоодын тэргүүн, нарийн бичиг дарга, ММСУХ-ны ажлын албаныхан ММСУХ-ны лого бүхий костюм өмсөцгөөсөн байлаа. Олон улс, тив дэлхийн хурал семинарт морин уралдааны мэргэжлийн холбоод өөрийн лого бүхий таних тэмдэгтэй хувцасыг өмсөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг билээ. ММСУХ-ны Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөнд оролцсон салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарт:

- ММСУХ-ны дүрэм
- Уяачдыг улсын цолонд өргөн мэдүүлэх журам
-Оны шилдэг шалгаруулах журам
-Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандарт
-Рейтингийн зөвлөлийн журам
-Малгайн залаан стандарт
-Оны шилдэг унаач хүүхэд шалгаруулах журам
-Хурдан моринд цол олгох журам
-"Молор-Эрдэнэ" одонг олгох журам
-Монгол, Эрлийз адууг ялгах тухай ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоол
-Үүлдэр тогтоох журам зэрэг хурдан морины уралдаантай холбоотой   дүрэм журмыг эмхэтгэн гарын авлага болгож өгөв.

ММСУХолбоо удирдах ажилтны улсын 2-р зөвлөлгөөн ажил хэрэгч болсон бол ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн хурдан морь унаач хүүхдүүд Үдээс өмнө  "Өргөө-2" кино театрт 3D кино үзэж, хүүхдийн тоглоомын төвд тоглов.

Шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах “Их хурд-VII” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худагт 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 3 жил, Монголын уяачдын баярыг хамтатган амжилттай зохион байгууллаа
Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.
2014 оны шилдэг Уралдаанч хүүхдүүд 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг уралдаанч хүүхдүүд