Мэдээ мэдээлэл

Холбооны үйл ажиллагааг дэмжиж ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна.

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар АМУХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержант Монгол улсад 2011 оны 11-р сарын 20-24-нд 4 хоног айлчилсан билээ.

Уг айлчлалын хөтөлбөрийн хүрээнд зарим ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд идэвхи зүтгэлтэй ажиллаа. АМУХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержантыг  4 хоног монгол улсад ажиллахад найдвартай сайн унаагаар хангасан тэргүүлэгч гишүүн Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Батсүхийн Наранхүү, хөдөө орон нутагт ажиллахад тэргүүлэгч гишүүн М.Мөнхбаясгалан, Ц.Баянжаргал, Д.Цэрэнжигмид, Ц.Дуламсүрэн болон “Талын хүлэгч” гал уяа, Булган аймгийн Баяннуур сумын уяачдын холбооны тэргүүн С.Манлайбаатар, Төв аймгийн Баянжаргалан сумын МСУХ-ны тэргүүн Дүүрэн, Монгол уяачийн аж байдалтай танилцах ажлын хүрээнд Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү уяачийн зочилсон билээ. Зочин гийчдыг  тав тухтай  зочилсон Даваахүү уяачийн гэргий Сандагдулам, АМУХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержантад хурдан удмын адуу бэлэглэсэн Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Д.Даваахүү нарт тэргүүлэгч гишүүд, нийт уяачдынхаа өмнөөс баяр хүргэе.

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.
Түрүү их насыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө.