Мэдээ мэдээлэл

Дүнжингарав-2018” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа

1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал азаргыг 12 настай уралдаанч хүү О.Гончигсумлаа унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд азаргыг 13 настай уралдаанч хүү Бөхчулууны Баатарчулуун унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул  Гончигийн Цоггэрэлийн хээр азаргыг 12 настай Ц.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Яйчилын Ганбаатарын улаан буурал азаргыг 12 настай уралдаанч хүү Отгонтуяагийн Ган-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын Халиун  12 настай уралдаанч хүү Пүрэвсүрэнгийн Эрдэнэбат унаж айргийн тавд хурдлууллаа

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н их насны морь эрэмблэгдлээ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойд айргийн гуравт хурдалж, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баян-өнжүүл сумын уугуул Чойдогийн Батбадрахын “Ухаа” халзан морь 8 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 1-т эрэмблэгдэж байна.