Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны ихнасны албан ёсны цуваа

“Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдааны хурдан ихнасанд сүүлийн гурван жилд Улс, бүсийн уралдааны эхний ес, аймгуудын наадмын эхний тавд хурдалсан морьдууд мандатаа авсанаас газар газрын шандаст 105 алтан туурт хүлгүүд хурд хүчээ сорьлоо

ИХ ХУРД УРАЛДААНД ХУРДАН ХҮЛЭГ МОРИО УЯЖ СОЙЖ НУТАГ УСАА БАЯРЛУУЛСАН ЭЗЭД, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЖ АЛДАР ЦОЛОО ДУУДУУЛСАН ТҮМЭН ЭХҮҮДИЙГ ДУРДВАЛ

1998- онд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Л.Лхүндэвийн “Чонон” хонгор

2001- онд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ононгийн “Аварга” хээр

2004- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Б.Эрдэнэгэрэлийн хүрэн халзан

2007- Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Д.Мөнхтөрийн хээр

2011-Төв аймгийн Лүн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Б.Баасанбазарын “Дөлгөөн” хонгор

2013 -Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэнийн Даян түмэн эх хүрэн морьдууд түрүү магнайд хурдалж байсан бол долоо дахь нь Төв аймгаас тодорч “Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-VII уралдааны  түүхэнд Төв аймагчууд Ихнасны уралдааны түрүүг дөрөв дэх удаагаа хүртлээ.

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын  Шаравын Мөнгөншагайн хүрэн морийг 9 настай уралдаанч хүү Буянхишигийн Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морийг уралдаанч хүү 11 настай Баттулгын Банди унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морийг 15 настай уралдаанч хүү Чогдингийн Бямбажав унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул  Мөнхбатын Даваажаргалын зээрд морийг 11 настай уралдаанч хүү Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр морийг 11 настай уралдаанч хүү н.Отгонбаатар хүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар морийг 13 настай уралдаанч хүү Даваагийн Гансүх унаж хурдлууллаа

7. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Пуушкины Амгаланбаатарын хээр морийг 13 настай уралдаанч хүү Ганбаатарын Гансүх унаж хурдлууллаа

8. Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Хэнгэрэгийн Цогтсайханы халзан морийг 13 настай уралдаанч хүү Анхтуяагийн Төржаргал унаж хурдлууллаа

9. Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Элбэгийн  Доржрагчаагийн зээрд морийг 8 настай уралдаанч хүү Эрдэнэбаатарын Ганхүү унаж хурдлууллаа

10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул  уяач Бүүрээгийн Мягмарсүрэнгийн цавьдар морийг 9 настай уралдаанч хүү Батболдын Бат-Эрдэнэ унаж хурдлууллаа

11. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан морийг 10 настай уралдаанч хүү Маахайгийн Ууганбаяр унаж хурдлууллаа

12. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Намжилдоржийн Нацагдоржийн ягаан халзан морийг 11 настай уралдаанч хүү Мягмарын Амгаланбаатар унаж хурдлууллаа

13. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмэдийн хээр морийг 8 настай уралдаанч хүү Отгонсүрэнгийн Гончигсумлаа унаж хурдлууллаа

14. Улаанбаатар хот "Сэлбэ плаза" ХХК Дуламсүрэнгийн Төртогтохын халиун морийг 13 настай уралдаанч хүү Батгэрэлийн Нямбаяр унаж хурдлууллаа

15. Төв аймгийн Заамар сумын уугуул уяач Чилхаагийн Уламбарын хул морийг 13 настай уралдаанч хүү Ангармөрөний Адарсүоэн унаж хурдлууллаа

16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул уяач Доржийн Баясгалангийн суман хүрэн морийг 12 настай уралдаанч хүү Долгорсүрэнгийн Мөнх-Отгон унаж хурдлууллаа

17. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул уяач Мөнхболорын хүрэн морийг 9 настай уралдаанч хүү Эрдэнэсүрэнгийн Батсугар унаж хурдлууллаа

18. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Уламбаярын Буяндэлгэрийн бор морийг 12 настай уралдаанч хүү Болоожийн Мөнхбаатар унаж хурдлууллаа

19. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын цаасан бор морийг 10 настай уралдаанч хүү Сэржмядагийн Гэрэлт-Од унаж хурдлууллаа

20. Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Миеэгомбын Энхболдын зээрд морийг 12 настай уралдаанч хүү Ганболдын Ганхөлөг унаж хурдлууллаа

21. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал морийг  10 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай унаж хурдлууллаа

22. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул уяач Лхагвасүрэнгийн Гэрэлтийн зээрд морийг 13 настай уралдаанч хүү Оюун-Эрдэний Дандар унаж хурдлууллаа

23. Завхан аймгийн Яруу сумын уугуул Лхагважавын Балдан-Очирын хүрэн морийг 12 настай уралдаанч хүү Ерөөлтийн Энх-Өсөх унаж хурдлууллаа

24.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Бадамын Махбалын цагаан морийг 13 настай уралдаанч хүү Мөнгөнхүүгийн Чинбаяр унаж хурдлууллаа

25.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хээр морийг 14 настай уралдаанч хүү Давхарбаярын Баяржавхлан унаж хурдлууллаа

26. Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан морийг 11 настай уралдаанч хүү Алимаагийн Ганжигүүр унаж хурдлууллаа

27. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Лантуугийн Алтанхуягийн хавчиг хээр морийг 7 настай уралдаанч хүү Эрдэнэбулганы Дөлгөөнтамир унаж хурдлууллаа

28. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түвдэнжаажидийн Батзоригийн хүрэн монгол морийг 9 настай уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж хурдлууллаа

29. Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Лхагвасүрэнгийн Даваадоржийн хул гал морийг 13 настай уралдаанч хүү Даваадоржийн Ганхөлөг унаж хурдлууллаа

30. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Жанчивийн Самданжигмэдийн   ухаа ширтэй буудай морийг 14 настай уралдаанч хүү Гэндэндоржийн Нангидмолом унаж хурдлууллаа

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 256 азарга уралдсан юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд бүгд ирсэн байлаа.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД” МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД”
УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011 ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.