Мэдээ мэдээлэл

Австралийн Сидней хотод болсон Азийн морин уралдааны 33-р бага хуралд төлөөлөгчөөр оролцсон Монгол Улсын Алдарт уяач, ММСУХ-ны тэргүүлэг

 Хурал дээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Бидэнд авууштай зүйлүүд их ярьж байна. Олон улсын хэмжээнд морь уралдуулах асуудал өөрөө хэлэх юм бол тээврийн асуудал, мал эмнэлэгийн каринтины асуудлыг  нилээн онцгойлон авч үзэх талаар асуудал дэвшүүлж  байна.

Азийн морин уралдааны 33-р бага хурлаар гол нь юуны тухай ярив?

 Хурал дээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Бидэнд авууштай зүйлүүд их ярьж байна. Олон улсын хэмжээнд морь уралдуулах асуудал өөрөө хэлэх юм бол тээврийн асуудал, мал эмнэлэгийн каринтины асуудлыг  нилээн онцгойлон авч үзэх талаар асуудал дэвшүүлж  байна. Америкаас   Австралид морь ирж  уралдлаа  гэхэд мал эмнэлэг каринтины асуудал их хүндрэлтэй байдаг.  Дор хаяхад 6-н долоо хоног түүнээс ч   дээш байдаг. Энийг морины  холбоод өөр өрийн төр засагтаа тавьж нааштайгаар ойлгуулж шийдүүлэх гэх мэт .  Хоёр дугаарт моринд хэрэглэж  байгаа эм тариа,  бэлдмэлүүдийг  ярьж байна.  Хууль бусаар эм тариа хэрэглэдэг. Түүнийг нь шинжлэхэд  их зардал гардаг талаар ярилцаж байна.

Монгол улс Азийн морин уралдааны холбоонд гишүүнэр элслээ. Та энэ түүхэн үйл явдалд оролцлоо. Энэ талаар...?

Монголчууд Азийн морин уралдааны холбооны гишүүн боллоо. Түүхэн үйл явдал болж байна. Энэ түүхэн үйл явдалд миний бие гэрчээр оролцож байгаа даа туйлын баяртай байна. Сая манай холбооны  ерөнхийлөгч М.Энхболд  дарга 33-р бага хурал дээр  сайхан үг хэллээ. Манай Монголын морин уралдааны тухай  баримтат киног олон улсын зочид төлөөлөгчидөд үзүүллээ.  маш их таалагдсан бололтой. Энэ киног үзүүлснээс хойш бидэнд  хандах  хүмүүсийн хандлага маш их өөрчлөгдөж биднээс асууж лавлах юм их болж байна. Хамтарч ажилья гэсэн саналууд тавьцгааж байна.

Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна   Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна  
Сэцэнханы хурд-2016 зүүн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш. Мөнгөншагайн Хүрэн морийг уралдаанч хүү Б.Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа