Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Ч.Ганзориг

Энэ жилийн “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг ажилласан бөгөөд ММСУХ-ны салбар Орхон аймгийн уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо хамтран ажиллажээ.

“ДҮНЖИНГАРАВ 2011” уралдааны зам болон хүүхэд, морьдын аюулгүй байдлыг сайтар ханган ажиллаа. Уралдааны өмнөх өдөр буюу 2011,02,26 ны өдөр уралдааны замыг засаж дуусган хурдан морь унаач хүүхдүүдийг нэгдсэн журмаар авч явж уралдааны зам болон гарааны төхөөрөмжийг тайлбарлан хүүхдүүдэд танилцуулав. Мөн байгаль хангай болон хүүхэд, морьдоо даатган МАНЗУШИР хийдийн лам нараар ном хуруулан мандал өргүүлэв.

Морь барианы газар том дэлгэц байрлуулж, уралдааны явцыг гараанаас бариа хүртэл шууд дамжуулан үзэгч олонд хүргэсэн нь энэ уралдааны бас нэг онцлог байв. Мөн Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ТВ-9 телевиз уралдааныг орон даяар шууд дамжуулан  хүргэж моринд дуртай монгол түмэндээ бэлэг барьлаа.

Өнгөрсөн зун ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлж, дэлхийн өв соёлын гайхамшигт данслагдсан эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан улам бүр хөгжин, боловсронгуй болж буйгийн нэг илрэл, тод жишээ нь энэхүү “Дүнжингарав-2011” уралдаан боллоо гэж спортын сэтгүүлч, тоймчид ярьж байв.

Улсын наадмын үеэр гардаг худалдаа, үйчилгээ халуун хуушуур, хорхог зэрэг бүхий л үйлчилгээ тэнд байсан бөгөөд хурдан морины тоноглол, хазаар чөдөр, ногт сур хар, спорт эмээл зэргийг худалдаалж буй залуус ч таарлаа.
Ийнхүү цагаагчин туулай жилийн хамгийн анхны уралдаан “Дүнжингарав” журамтай сайхан болж өндөрлөллөө. Олон олон наадмын салхийг хагалсан “Дүнжингарав” уралдаанаас уяач наадамчин олон баяр хөөр, илч энерги тээсээр буцлаа.       

Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа “Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.
2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга 2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ХЯЗААЛАНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 306 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...