Мэдээ мэдээлэл

2010 оны ММСУХ-ны шилдэгүүд тодорлоо

ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо шилдэг ивээн тэтгэгчдийнхээ амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ. Монгол түмний шимтэн үздэг “Битүүний бөхийн барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ оны шилдэгүүдийн шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гардуулна.

-Монгол улсын  шилдэг уяачаар 
Төв аймгийн Баян сумын уугуул  Дондогийн  Оюунбилэг

-Шилдэг салбар холбоогоор
  Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ

- Шилдэг гал уяагаар
“Од” гал уяа

- Монгол улсын шилдэг залуу уяачаар 
Сумьяасүрэнгийн Ганзориг  нар шалгарлаа.

2010 оны  ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчдээр:

“Ажнай шарга” гал уяа

Нямтайшир захиралтай “МАК” ХХК

Д.Дагвадорж  захиралтай “Тавантолгой транс” ХХК

Д.Мөнхбат захиралтай “Одкон холдинг” ХХК шалгарлаа.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 116 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...