Мэдээ мэдээлэл

Эрийн гурван наадам хүн төрлөхтний соёлын үнэт өв боллоо.

Ийнхүү Монголын Эрийн гурван наадам та биднийх төдийгүй нийт хүн төрөлхтний хайрлаж хадгалаж, уламжлан хөгжүүлэн авч явах ёстой соёлын үнэт өвийн нэгэн боллоо.

НҮБ-ын соёлын байгууллага “ЮНЕСКО” улс үндэстнүүдийн биет бус соёлын өвийг  хамгаалах конвенцийг 2003 онд байгуулж Монгол Улс түүнд 2005 онд нэгдэж  оржээ. Одоо энэ байгууллагад энэ дэлхийн 132 орон нэгдээд байна.

 ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Морин хуур, Уртын дууг хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлсэнийг бид мэднэ.

ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, Морин спорт, Уяачдын холбоо, Үндэсний Бөхийн холбоо, Үндэсний Сурын холбоо хамтран Монгол үндэсний их баяр наадмыг (Эрийн гурван наадам) мөн энэ биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгүүлж чадлаа.

Энэ ажлыг хэдэн жилийн өмнөөс ММСУХ санаачлан хөөцөлдөж, бэлтгэл ажлыг нь шат дараалан хангаж, Бөхийн холбоо, Сурын холбоотой хамтран материалыг бичин бүрдүүлж Үндэсний комиссоос 2009 оны 8 сард ЮНЕСКО-д явуулсан билээ. ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны дүгнэлт үнэлэгээ хийдэг тусгай байгууллага нь өнгөрсөн 5 сард хуралдан “Монголын Үндэсний их баяр наадмын /Эрийн гурван наадам/ тухай материал шаардлага хангасан байна гэж үзээд Биет бус соёлын төлөөллийн жагсаалтад бүртгэн авах зөвлөмжийг Засгийн Газар хоорондын хороондоо өгсөн тухай урьдчилсан мэдээлэл 6 дугаар сард ирсэн юм.

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах конвенцийн Засгийн Газар хоорондын Vхуралдаан . XI сард Кени улсын Найроби хотод болж, нэр дэвшсэн 147 соёлын өвөөс 51-ийг нь хүн төрөлхтний биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэн авсан байна.

Үүнд: Монголын Эрийн гурван наадам, Хөөмийн урлаг, Бельгийн Алстын карнивал, Испанийн Фламенго бүжиг зэрэг 32 улсын биет бус өв соёл багтжээ.

Ийнхүү Монголын Эрийн гурван наадам та биднийх төдийгүй нийт хүн төрөлхтний хайрлаж хадгалаж, уламжлан хөгжүүлэн авч явах ёстой соёлын үнэт өвийн нэгэн боллоо.

Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймаг Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Хаврын уралдааны талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, гишүүдэд үүрэг чиглэл өглөө Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна
Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.