Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО

ММСУХ -ны салбар холбоод 2010 оны улсын алдар цолны болзол хангасан уяачдынхаа тодорхойлолт,холбогдох бичиг баримтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн

ММСУХ-ны ажлын албанаас санаачлан Монгол түмнийхээ өв соёл, уламжлалыг хадгалан, олон түмнээ наадуулан цэнгүүлж дэлхийд өөр хаана ч байхгүй гайхамшигт Монгол наадмыг бүрдүүлдэг уяачдаа магтан дуурсгаж, баярлан цэнгэдэг уяачдын өдөртэй болох саналыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны 2-р хуралдаанаар хэлэлцүүлжээ.

ММСУХ-ны тэргүүлэгчид уяачдын өдөртэй болох саналыг 100% дэмжжээ, Монголын  уяачдын өдрийг хэдэнд тэмдэглэн өнгөрүүлж байхыг холбооноос жич тогтоон ард түмэндээ мэдээллэхээр болжээ.   

 

“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
ХАМГИЙН ӨНДӨР БАЙ ШАГНАЛ “ИХ ХУРД-5”-ЫНХ БАЙВ Монгол Улсад болж байсан хурдан морины уралдаануудаас хамгийн өндөр бай шагналтай нь “Их хурд-5” болж таарах нь.
Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадмын өнөөдрийн хуваарь "Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм.