Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор даагыг уралдаанч хүү Загдзүсэмийн Бямбажаргал унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хар даагыг уралдаанч хүү Үүрийнтуяагийн Бумба-Аюуш унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Алдаржаргалын хүрэн. Даагыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Алдаржаргалын шарга даагыг уралдаанч хүү  Ж.Содбаяр унаж айргийн дөрөвт хурдлууллаа
5.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Даваасүрэнгийн Нямсүрэнгийн хүрэн даагыг уралдаанч хүү Батхүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Сартай зээрд даагыг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар унаж хурдлууллаа

7. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Дэмчигцоодолын Эрболдын хээр даагыг уралдаанч хүү н.гэрэлчимэг унаж хурдлууллаа

8. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Өөдөсийн Мөнхтайваны бор даагыг уралдаанч хүү Ууганбаярын Мандахбаяр унаж хурдлууллаа

9. Завхан аймгийн Яруу сымн уугуул Дашзэвгийн Шагдарсүрэнгийн хээр даагыг уралдаанч хүү Баярсайханы Баатархүү унаж хурдлууллаа

10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Дөнгөтийн Бат-Өлзийн бор даагыг Нямсүрэнгийн Бат-Оргил унаж хурдлууллаа  

“Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн уралдаан Тус уралдаанд Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Увс Төв зэрэг 13 аймаг, Улаанбаатар хотын зарим дүүргүүдээс 6 насны нийт 1016 морь бүртгэгдэж, 326 уралдаанч хүүхэд бүртгүүлж оролцсон байна.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан хязаангийн уралдаанд газар газрын шандаст хурдан 192 хязаалан уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хязаалангууд ирсэн байлаа.
Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа “Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.