Мэдээ мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН

ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

ММСУХ –ны  “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хот, Налайх дүүргийн  МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга нар ирж оролцлоо. Мөн Дундговь, Увс, Өмнөговь, Улаанбаатар хотын  төлөөлөл оролцсон юм.

rn

rn

rn

 

rn

rn

rn

 

rn

rn

rn

Зөвлөгөөнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн холбооны бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Салбар холбоодын дарга, нарийн бичгийн дарга нар үг хэлж, санал бодлоо солилцов. Тэд эрлийз болон цэвэр цусны адууг монгол морьдтой уралдуулж байгааг болиулах, бүсийн чанартай уралдаануудад зөвхөн тухайн бүс нутгийн морьдыг уралдуулах, аймаг сумдын наадмын төсвийг нэмэгдүүлэх талаар олон үнэтэй санал хүсэлт гаргасан бөгөөд тэдгээрийг зөвлөгөөнөөс гарах Зөвлөмжид тусгаж өгсөн юм. “Төв болон салбар холбоодын ажлын уялдаа”, Хурдан морины уралдааны зохион байгуулалт”, “Холбооны хэвлэл мэдээллийн үйл жиллагаа” зэрэг сэдвээр П.Сэргэлэн, Д.Самданжамц, Я.Болдбаатар нар сонсгол тавьж, зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултад хариулав.  Австралийн Сидней хотноо болсон Азийн морин уралдааны 33 дугаар бага хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийн аян замын тэмдэглэл ,  тус бага хурлын үйл ажиллагааг харуулсан “Ногоон тивийн төвөргөөн” баримтат киног төлөөлөгчид үзэж сонирхлоо. Сиднейн энэхүү 33 дугаар бага хурлаар ММСУХ  Азийн морин уралдааны холбоонд албан ёсоор элсэн батламжаа гардаж авсан юм.

rn

rn

rn

Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний үеэр ММСУХ салбар холбоодынхоо дарга нартай гэрээ байгууллаа. ММСУХ гишүүд ,уяачдаа бүртгэх ажлыг эхэлж байгаа бөгөөд  энэ зөвлөгөөний үеэр тухайн орон нутгийн уяачдын энгэрийн тэмдэг, үнэмлэхийг аймгуудын Салбар холбоодын дарга нарт гардуулсан юм. Зөвлөгөөнд оролцогчид ММСУХ Азийн морин уралдааны холбоонд элссэнийг, Холбооны ажил зөв цэгцтэй явж байгааг сайшаан тэмдэглэж байв. Энэхүү зөвлөгөөнөөр 12- заалт бүхий “Зөвлөмж”-ийг гаргалаа.  Энэхүү Зөвлөмжийг дор толилуулж байна.     

rn

rn

rn

 

rn

rn

rn

 

rn

rn

rn

 

“Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн уралдаан Тус уралдаанд Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Увс Төв зэрэг 13 аймаг, Улаанбаатар хотын зарим дүүргүүдээс 6 насны нийт 1016 морь бүртгэгдэж, 326 уралдаанч хүүхэд бүртгүүлж оролцсон байна.
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс
ММСУХ-ны уяачдын анхдугаар зөвлөлгөөн 2009 он ММСУХ-ны уяачдын анхдугаар зөвлөлгөөн 2009 он /Фото/