Мэдээ мэдээлэл

Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө.

Нийслэлийн Налайх дүүргийн “Наадмын толгой”-д өнгөрсөн 23-ны баасан гарагт цэвэр Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө.

Нийслэлийн Налайх дүүргийн “Наадмын толгой”-д өнгөрсөн 23-ны баасан гарагт цэвэр Монгол даага шүдлэнгийн  уралдаан болж өнгөрлөө. Тэнгэр хангай ивээлээ хайрлаж хаврын наран ээсэн налгар сайхан өдөр болсон уг уралдаанд УБ хот, Төв аймаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Хөвсгөл аймгуудаас уяачид маань хурдан хурц хүлэг морьтойгоо зорин ирж “Сайхан Монгол”  уралдаандаа хурд нэмсэн ба Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, МУАУяач дааган хэмээх Р.Ганхуяг, МУАУяач Г.Ганбат, НАУяач дааган хэмээх Цэнд-Аюуш нарын алдар цолтой уяачид оролцсон нь энэхүү уралдааны бас нэгэн чимэг байлаа.

Уралдаанд зөвхөн цэвэр Монгол даага шүдлэнгүүд оролцож тоосоо өргөсөн ба зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд болж улмаар уралдааныг комиссын 2 машин, хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн нийлсэн 1 машин, нийтдээ гуравхан машин дагасан ба мөн гарааны зурхайд орчин үеийн морин уралдаанд хэрэглэх болсон гарааны төхөөрөмжийг ашигласан зэрэг нь наадамчид болоод уяачдын зүгээс өндөр үнэлгээ хүлээсэн юм. Энэхүү  уралдаан нь өнөө жил анх удаагаа зохиогдож байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байхаар болжээ.

Шүдлэн:
1.    Улаанбаатар хотын уяач Бат-Эрдэнийн сартай зээрд
2.    Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Раднаабазарын хээр
3.    Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Ганхүүгийн бор халзан
4.    Морьтхангай группын уяач Эрдэнээгийн хүрэн
5.    Өвөрхангай аймгийн уяач Даваадоржийн саарал
6.    Улаанбаатар хотын уяач Баянмөнхийн хар

Даага:
1.    Сүхбаатар аймгийн уяач Ганхуягийн хээр халзан
2.    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Алтангэрэлийн хар
3.    Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн уяач Отгонбаатарын халтар
4.    Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Ганболдын бор
5.    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Чулуунсүхийн хонгор
6.    Улаанбаатар хот Партизаны САА-н уяач Баттулгийн шарга тус тус түрүүлж айрагдан уясан эзэн унасан хүүхэд хурсан олноо баясгажээ.

 

2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.
"Аравгар хээр" дууны клип "Аравгар хээр" дууны клип
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс