Мэдээ мэдээлэл

Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
• Монгол улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/

/ mrtd.gov.mn/upload/files/anket_shagnal.docx Анкетийг эндээс татаж авна уу/

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн морин спортын холбооны тодорхойлолт
• Түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын эх хувь, болон нотариатаар батлуулсан хуулбарыг Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албанд ирүүлнэ үү Утас:99087124

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.
УРИАЛГА Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан уриалга гаргах нь:
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н хурдан морины хүүхдүүд чансаалагдлаа Ерэндамбын Дугарваанчиг-Агт-Эрдэнэ гал уяа. Улс, Бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг авч 19 оноогоор шилдэгийн шилдэг 9-н хүүхдийн 1-т эрэмблэгдэж байна.