Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2010 онд болох Хурдан морины бүсийн уралдаануудын хуваарь

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 16 тоот тогтоол гарч хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоожээ.

Үүнд:

Төв аймагт “Дүнжингарав-2010” уламжлалт Хаврын бүсийн уралдаан                                          /2010.03-07/ 
Улаанбаатар хотод “Их хурд-5” Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан                          /2010.07-21/ 
Орхон аймагт Төвийн бүсийн уралдаан                                                                                       /2010.07-28,29/ 
 Хөвсгөл аймагт “Хотгойдын хурд” Хангайн бүсийн уралдаан                                                             /2010.07-28,29/ 
Хэнтий аймагт “Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавийн нэрэмжит” Зүүн бүсийн уралдаан         /2010.07-28,29/ 
Говь-Алтай аймагт баруун бүсийн уралдаан                                                                                          /2010.07-28,29/ 
Сэлэнгэ аймагт “Амарбаясгалант хийдийн нэрэмжит” бүсийн уралдаан                                       /2010.07-28,29/

Дээрхи хуваариар зохиогдох хурдан морины уралдааныг заагдсан хугацаанд нь зохион байгуулалт сайтай, хурдан морины уралдааны дүрмийн дагуу явуулахыг Бүсийн зөвлөлийн дарга нар, аймаг, нийслэлийн засаг дарга нар, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төв болон салбар холбоодод даалгасан байна. 

                                    

Зүүн, Төв, Хангай, Баруун бүсийн хурдан морины уралдаан 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймагт, “Говь-Шанх-IV” Төвийн бүсийн уралдаан Өмнөговь аймагт, “Тамирын хурд” Хангайн бүсийн уралдаан Архангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймагт 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно.