Мэдээ мэдээлэл

2024 оны аймаг, нийслэлийн болон улсын чансаа өндөр шилдэг уралдаанч хүүхдүүдийн аялал зохион байгууллаа.

ММСУХ

Монголын морин спорт, уяачдын холбооны 2024 оны аймаг, нийслэлийн болон улсын чансаа өндөр шилдэг уралдаанч хүүхдүүд өнөөдөр Улаанбаатар хотоос Бүгд Найрамдах Хятад Улсын Хөх хот–Жининь чиглэлд инээд хөөр дүүрэн аялалаа.

Энэхүү аялал нь ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн 2024 оны шилдэг уралдаанч хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж буй юм. Тэрбээр 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шилдэг хүүхдүүддээ “Хөх хот–Жининь”-ээр аялах эрхийн бичгийг гардуулж байсан билээ.

Тэнгэрлэг нүүдэлчдийн язгуур их өв, соёлыг бяцхан биедээ тээн хадгалж, цуут хурдан хүлгийнхээ зоон дээр гал мэт дүрэлзэн давхиж Монгол түмнийхээ хийморийн сүлд болон цойлдог эдгээр хүүхдүүд бол эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн бахархал билээ.

 

 

 

 

 

   

   

 

 

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа. "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа.
Хөдөө орон нутгаас 22 уяачийг урьж оролцуулж холбооны хүндэт шагналаар шагнав ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг урьж оролцуулав.
“Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12 өдрийн 2 дугаар тогтоолоор шийдсэн 2011 оны анхны “Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө