Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ММСУХ

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) 2025 оныг “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн жил” болгон зарласан билээ. Энэхүү зорилтын хүрээнд уралдаанч хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ ажлын нэг чухал алхам болж, 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ГБХНХ-ын сайд Т.Аубакир, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар гарын үсэг зурсан бөгөөд хурдан морины уралдаан, сунгаа болон бэлтгэлийн үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалах, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, хууль, тогтоомжийг мөрдүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Хүүхдийн гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

ММСУХ нь цаашид уралдаанч хүүхдүүдийн хөгжил, хамгааллыг нэн тэргүүнд тавьж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.
“Алтан морь” шагнал Азийн морин уралдааны холбооны дээд шагнал боллоо Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагдах Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр уламжлал болгон морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдоно.
Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.