Мэдээ мэдээлэл

Морины тухай дууг гарамгай сайн дуулдаг дуучдыг шалгаруулах “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” мэргэжлийн дуучдын улсын уралдаан болов

Төрийн наадамд түрүүлж, 1998 онд болсон анхны “их хурд-I” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан Монгол улсын манлай уяач Гаваагийн Батхүүгийн “ТОЛИН ХУЛ” азарганд зориулсан “ТОЛИН ХУЛ” дууг бүтээж олны хүртээл болгосон билээ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, Монголын концертын төв, NTV телевиз хамтран анх удаа зохион байгуулж байгаа “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” морины тухай дууг “гарамгай сайн дуулах дуучид”-ын уралдаанд хот, хөдөөгийн театр чуулгуудын дуучид, Соёл Урлагийн Их Сургууль, Хөгжим Бүжгийн Коллеж, ӨМӨЗО-ны дуучид 2 үе шаттайгаар оролцож төгсгөлийн шатны шалгаруулалтанд 40-өөд  дуучид үзэгч олондоо уран бүтээлээ хүргэхээр үлдсэн байлаа.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” мэрэгжлийн дуучдын улсын уралдааны нээлтэн дээр УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд, Монгол Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд  Монгол улсын гавьяат дуучин Ж.Нансалмаа, Монгол улсын гавьяат дуучин Гэнэнгийн Батбаяр нарт ММСУХ-ны хүндэт өргөмжлөл, тусгай шагналыг гардуулав. Морины гэж алдаршсан Монгол улсын гавьяат дуучин Ж.Нансалмаа 50 гаруй жил, 130 гаруй морины тухай дууг дуулсан уран бүтээлч юм.
 “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” дуучдын уралдаан  3 цаг шахам үргэлжилж  олон сайхан морины тухай дууг дуучид маань үзэгч олондоо хүргэж  халуун алга ташилтаар шагнуулж байв.
Уралдааны дүн гарахад Гран при шагналыг ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин Ариунбаатар хүртэж “ТОЛИН ХУЛ” азарганы зураг бүхий хүндэт өргөмжлөл,1 сая төгрөгөөр шагнуулав.  шагналыг УИХ-ын дэд дарга Гаваагийн Батхүү гардуулав. 
СУИС-ийн I дамжааны оюутан Сүнгэрэл улсын наадам, Алтан овооны их наадамд түрүүлж байсан Монгол улсын алдарт уяач Чүлтэмийн Улааны зээрд морины “АВАРГА ЗЭЭРД” дууг дуулж I байрыг хүртэв. Оюутан Сүнгэрэлд тусгай байрын шагналыг Монгол улсын гавьяат малчин, Монгол улсын Тод манлай уяач Гарамжавын Сандуйжав хурдан удмын даагаар шагнасан нь үзэгч олны сэтгэлд нийцэж нижигнэсэн халуун алга ташилтаар мялаав. 

           II байрыг Дарханы залуучууд театрын дуучин Соронзонболд

           III байрыг ӨМӨЗО-ны дуучин Бүрэнжаргал

           IV байрыг Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин  Эрдэнэцэцэг нар, Тусгай байрын шагналыг Отгончимэг, Бадрал нар тус тус эзлэв.

           Өсөх ирээдүйтэй үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Цэнд-Аюушийн Амарболдыг Монгол Морин Спорт Уяачдын Холбооны өргөмжлөл 500.000 төгрөгөөр шагнав. Шагналыг ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн гардуулж баяр хүргэв. 

           “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” морины тухай дууг “гарамгай сайн дуулах дуучид”-ын уралдааныг олны хүртээл болгоход УИХ-ын дэд дарга Гаваагийн Батхүү өөрийн өгөөмөр сэтгэлээр хандан ивээн тэтгэсэн юм. 
Морины тухай дууг гарамгай сайн дуулдаг дуучдыг шалгаруулах 
“ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” мэргэжлийн дуучдын улсын уралдааны шүүгчээр Ардын жүжигчин Шархүүхэн, Жаргалсайхан, Хаянхярваа, Мөнхшүр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаа нар ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.
МЭДЭЭЛЭЛ ММСУХ-НЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛ