Мэдээ мэдээлэл

“Хурдан морины уралдаан тайлбарлах арга, туршлага” улсын хэмжээний сургалт амжилттай болж өндөрлөлөө.

ММСУХ

2025 оны 5-р сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Хурдан морины уралдаан тайлбарлах арга, туршлага” улсын хэмжээний сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар зохион байгуулсан уг сургалтад аймаг, нийслэлийн төлөөлөгчид, морь тайлбарлагчид болон сонирхогч 42 залуус оролцлоо.

Оролцогчид хурдан морины уралдааны онцлогийг оновчтой тайлбарлах бүтэц, хэл найруулга, дууны өнгө, илтгэх ур чадвар, судалгаа хийх арга зүй, шууд дамжуулалтын техник зэргийг эзэмшин, тайлбартаа монгол өв соёлыг хэрхэн уялдуулах талаар бодит жишээ, туршлагуудаас суралцсан нь сургалтын гол үр дүн байв.

Сургалтыг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай, “Морин Эрдэнэ” интертайментын захирал М.Оюунбаатар, “Түмний Эх” студийн захирал Б.Ганпүрэв нар мэргэжлийн өндөр түвшинд удирдан явуулсан бол ММСУХ-ны үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Баярмагнай сургалтад оролцож, оролцогчдод үнэтэй зөвлөгөө, мэргэжлийн ур ухаанаас хуваалцсан нь сургалтын үнэ цэнийг улам нэмэгдүүллээ.

 

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаан Монголын Морин Спорт Уяачдын холбооноос зохион байгуулдаг хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны 3-р сарын 3нд Төв аймгийн Зуунмод хотод болно.
Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд
Эрлийз дунд насанд 57 хурдан хүлэг уралдахаар мордлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэллээ.