Баруунхараа КАП-2025: Түрүү дааганы шагналыг цэцэрлэгтээ хандивлав.
Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотод болсон “Баруунхараа КАП-2025” хурдан даагны уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн даага түрүүлж, уралдааны түрүү дааганд олгогдсон портер маркийн авто машины шагналыг нутгийнхаа хүүхдүүдэд зориулан хандивлалаа.
Тэрбээр уг автомашиныг өөрийн төрсөн нутаг болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр цэцэрлэгт гардуулан өгч, “Хүүхдийн хөгжил, боловсролын төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж байгаа багш, ажилтнуудад урам хайрлаж, дэмжлэг үзүүлэх нь миний үүрэг гэж боддог. Энэхүү бэлэг нь та бүхэнд хүч өгч, ажилд тань урам зориг нэмэх болтугай” хэмээн сэтгэлийн үгээ уламжилжээ.
Цэцэрлэгийн эрхлэгч Цэндээхүүгийн Орхонцэцэг хэлэхдээ:
“Манай хамт олон түүхэндээ анх удаа авто машинтай болж байна. Хүүхдийн хөгжлийн төлөө нэгдэн ажиллаж байгаа хамт олныг маань урамшуулж, хүүхдийн төлөө цохилох зориг зүрхтэй, үргэлж биднийг дэмжиж ажилладаг МУАУяач Т.Төрмөнх танд бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд, хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, саруул сайхан амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээв



