Мэдээ мэдээлэл

2025 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын уралдаан, зуны бүсийн уралдаануудын товыг Монгол улсын засгийн газарт өргөн мэдүүллээ.

ММСУХ

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хуралдаанаар 2025 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын уралдаан, зуны бүсийн уралдаануудын товыг Монгол улсын засгийн газарт өргөн мэдүүллээ.

2025 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах бүсийн уралдаанууд:

- Баруун бүс Увс аймаг 100 жилийн ой.

- Хангайн бүс Өвөрхангай аймаг, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой.

- Зүүн бүс Дорнод аймаг.

- Говийн бүс Дорноговь аймаг, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой

- Монголын шигшмэл хурдан морьдын "ИХ ХУРД 10" уралдаан болон ММСУХ-ны түүхт 30 жилийн ойг хамтатган 8 сарын 8-10-ны өдрүүдэд Хүйн долоо худагт тус тус зохион байгуулна.

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан соёолонгийн уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Шоовдорын Чулуунхүүгийн хонгор үрээг Б.Банди хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
Төвийн бүсийн уралдааны хамгаалалтанд цагдаагийн 700 гаруй албан хаагч ажиллана ММСУХ-ноос энэ амралтын өдөр болох төвийн бүсийн уралдаантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Хүйн долоон худагт зохион байгуулагдах бөгөөд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.
"Гал шарын" магтаал Монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжав