Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдааны хамгаалалтанд цагдаагийн 700 гаруй албан хаагч ажиллана

ММСУХ-ноос энэ амралтын өдөр болох төвийн бүсийн уралдаантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Хүйн долоон худагт зохион байгуулагдах бөгөөд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.

ММСУХ-ноос энэ амралтын өдөр болох төвийн бүсийн уралдаантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Хүйн долоон худагт зохион байгуулагдах бөгөөд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.

Өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд-2018” уралдаан нэлээдгүй хэл ам дагуулсантай уялдан ММСУХ-ны удирдлагууд зохион байгуулалт,эмх журам тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ. Энэ хүрээнд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааныг Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанчин штаб, ЦЕГ-тай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уралдаан зохион байгуулах комиссын дарга, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: “Эмх журмыг чандлан сахиулахаас гадна аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс идэвхи санаачлагатай ажиллаж байгаа учир уралдаан маань сайхан болох байхаа. Уяачид та бүхэн уралдаандаа өргөнөөр оролцоорой. Мөн нийслэлчүүд та бүхнийгээ амралтын өдрөө ая тухтай өнгөрөөнгөө хурдан хүлгийн хиймориос адис авахыг уриалж байна” гэлээ.

Харин цагдаагийн байгууллагыг төлөөлж  ирсэн ЦЕГ-ын НХЖХ, ОНАБХА-ны ОНАБХГ-ын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг: “ЦЕГ ММУСХ-той хамтран ажиллахдаа өнгөрсөн жилийн улсын баяр наадмын жишгийг дагана. Өнгөрсөн жилийн наадмаар бид уралдаан дагадаг машиныг тоог хязгаарлаж чадсан. Энэ удаа тэр жишгийг баримталж ажиллана. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлагатайгаас бусад машиныг дагуулахгүй.  Манай байгууллагын зүгээс уралдааны дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллана. Ингээд “уяачид, үзэгчид та бүхэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, зохион байгуулж буй арга хэмжээнд соёлтой оролцож, сонор сэрэмжтэй байхыг хүсье” хэмээсэн юм.

Уралдааны үеэр мөрдөгдөх дүрэм журмын тухайд ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч  Т.Төрбат  тайлбар хийсэн бөгөөд “Дэвшилтэт технологи ашиглан, хүний оролцоо багатай, олон нийтэд ил тод байх зарчмаар сэрвээний өндрийг хэмжинэ. Зохион байгуулах комиссоос уралдааны үед мөрдөгдөх журмыг баталсан. Морь бүртгүүлэхээр ирэхэд тарааж өгнө. Уяачид та бүхэн сайн танилцаарай.

Мөн морьдоо эмээллэхдээ сэрвээний өндрийг халхалж болохгүйг сануулах байна. Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд уралдааны замд гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Харин  ажлын албаны дарга Б.Батбаатар: Уралдааны бүртгэл 10, 11-ний өдрүүдэд Өлзийт хороолол дахь 59-р сургууль дээр өглөө 10-с орой 18 цаг хүртэл явагдана. Бүртгэлийг Зэвсэгт хүчний  013-р ангийн албан хаагчид хариуцах бөгөөд ММСУХ хяналт тавьж ажиллана. Сэрвээний өндрийг хэмжихэд цаг хугацаа шаардагдах учраас урьдчилан бүртгэж байгаа. Уралдааны замд тавиач хүүхэд гаргахүй тул уяачид ур чадвар сайтай, унах туршлага илүүтэй  хүүхдээрээ унуулаарай.” Гэсэн юм.

Б.Хастөр

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙЛӨГЧ УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГОЛОО Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа буулгаж уяачдад МУТМУ, МУМУ, МУАУ-ын цол олголоо.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО АХМАД УЯАЧ, МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ... Морины төлөө юугаа ч золихоос буцахгүй Морь болсон морьтон Уран туураар цавчилсан ногоон алаг дэнждээ Уяа болсон уяач... Морины төлөө оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад уяач, морины зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, ММСУХ сэтгэлийн хадагаа дэлгэлээ.