Мэдээ мэдээлэл

Монгол түмэндээ XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

ММСУХ

Эрдэм төгс уяачид, хурдан морины цовоо сэргэлэн уралдаанч хүүхдүүд, хүлэг морио хүндэтгэн дээдэлдэг Монгол түмэндээ XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол түмний заяа буян мөнх тэнгэрийн ивээл дор бат оршиж Монголын цуут хурдан хүлэг морьдын босоо цагаан хийморь мөнхөд ивээж Монгол түмэн та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Дашзэвэгийн ДАГВАДОРЖ

"Аравгар хээр" дууны клип "Аравгар хээр" дууны клип
Хаврын уралдааны талаар ХЭҮК-т хандлаа Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагууд Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид хаврын уралдааныг зохион байгуулах тухай саналаа албан бичгээр хүргүүллээ.
Өвөрхангай аймагт ММСУХ-ны уяачдын зөвлөлгөөн болов. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2011 оны 11-р сарын 13-ны өдөр уяачдын зөвлөлгөөн зохион байгууллаа.