Мэдээ мэдээлэл

"МОРЬ ШҮДЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ” амжилттай зохион байгуулагдлаа.

ММСУХ -ны 30 жилийн ойн хүрээнд 2025 оны 3-р сарын 22-23-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Бодлого Судлалын Төвийн хамтарсан "МОРЬ ШҮДЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ” амжилттай зохион байгуулагдлаа.

ММСУХ -ны 30 жилийн ойн хүрээнд 2025 оны 3-р сарын 22-23-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Бодлого Судлалын Төвийн хамтарсан "МОРЬ ШҮДЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ” амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад аймаг, нийслэлийн салбар холбоодоос төлөөлөгчид оролцож, адууны насыг шүдээр нь тодорхойлох арга зүй, морь шүдлэх аргачлалын онол, практикийн мэдлэгийг эзэмшүүллээ.

Сургалтыг Хөдөө аж ахуйн ухааны доктор, зөвлөх мал зүйч, морин спортын улсын шүүгч Д.Зоригтбаатар удирдан явуулсан бөгөөд танхим болон талбайн дадлага хосолсон хэлбэрээр явагдсан юм. Оролцогчид адуу шүдлэх дадлага хийж, практик туршлага хуримтлуулсан нь сургалтын үр дүнг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой байв.

Сургалтад амжилттай хамрагдсан оролцогчдод сертификат болон мэргэжлийн шүүгчийн үнэмлэх гардуулсан бөгөөд энэ нь морь шүдэлгээний арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшихэд томоохон түлхэц болсон арга хэмжээ боллоо.

Практик сургалт хийхэд хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Д.Очирсүрэн танд баярлалаа.

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дунд насны цуваа 1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор үрээг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж түрүүлгэлээ
2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа
“Алтайн хурд-2016”баруун бүсийн уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын хээр азаргыг 8 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж түрүү магнайд хурдлууллаа 2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын халиун азаргыг 10 настай уралдаанч хүү Ц.Дагвадорж унаж аман хүзүүнд хурдлууллаа