Мэдээ мэдээлэл

ММСУХ ОНЦГОЙ БАЙДЛЫН КОМИССТ 120 САЯ ТӨГРӨГ, 1000 ТОЛГОЙ БОГ МАЛ ХАНДИВЛАЛАА

“МОРЬТНЫ ХИЙМОРЬ” АЯН

Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж байгаа энэ цаг үед аюулт өвчнөөр монгол хүнийг нэмж өвчлүүэхгүйн төлөө, өвчний дэгдэлтийг хязгаарлахын төлөө монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг зорьж Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байна.

Монголын морин спорт, уяачдын холбоо 21 аймаг, нийслэл, дүүрэг,  330 сумандаа салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болохын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд “МОРЬТНЫ ХИЙМОРЬ” аяныг санаачлан салбар, холбоодоороо дамжуулан нийт эрдэм төгс уяачид, хурдан морины зүтгэлтэн, моринд хайртай монгол түмнийхээ дэмжлэгээр энэхүү аянаа амжилттай хэрэгжүүлж түүчээлэн оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МОРЬТНЫ ХИЙМОРЬ” аяны хүрээнд цугларсан хандиваас 120 сая төгрөгийг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд амь биеэ үл хайрлан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын алба хаагчидад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард иргэдэд цар тахалтайгаа тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж 30000 толгой бог/хонь/ өгөх ажлыг дэмжин 1000 толгой бог/хонь/ хандивлахаар боллоо.

Тус хандивыг Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Сарангэрэлд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн морин цагт хүлээлгэн өглөө.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан энэ үеэр ...олны хүч оломгүй далай болохыг моринд хайртай Монгол түмэн минь үнэхээр нэгдэж, харуулж чадсныг онцлоод хандив төр засагтаа хүрч, түмэн олныхоо энхийн манаанд ажиллаж буй алба хаагчдад бодит дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн төрийнхөө сүлдэнд молор эрдэнээ залсан Монгол түмнийг минь морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байхыг ерөөлөө.

УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011 ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.
МОНГОЛ УЛСЫН ОНЫ ШИЛДЭГ-2015 Шилдгийн шилдэг уяач: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэг Шилдэг залуу уяач: Төв аймгийн Баян сумын уугуул Пүрэвдоржийн Цэрэнбямба Шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд: Хишигжаргалын Содномдорж Шилдгийн шилдэг салбар холбоо: “Хутагтын хурд” Дорноговь аймгийн МСУХолбоо Шилдэг салбар холбоо: Нийслэлийн МСУХолбоо
Монгол Улсын чансаа өндөр уяач, унаач хүүхэд, азарга, их насны морьдыг тодрууллаа Монголын морин спорт, уяачдын холбоо рейтингийн зөвлөл байгуулж анх удаа уяачид, хурдан морь унаач, азарга, их насны морьдоо чансааллаа. Тухайн онд үзүүлсэн амжилтыг онооны дарааллаар чансаалан анх удаа Монгол Улсын “2009 оны өндөр чансаатай 9 уяач”, “Есөн унаач хүүхэд”, “Есөн азарга” “Есөн их насны морьд”-ыг эрэмбэлэн гаргалаа.