Мэдээ мэдээлэл

"Хурдан морь цоллооч бэлтгэх сургалт" зохион байгуллаа

2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны (ММСУХ) түүхэн 30 жилийн ойн хүрээнд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хурдан морь цоллооч бэлтгэх сургалт" 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт нь хурдан морины уралдааны салшгүй хэсэг болсон морь цоллох урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, нутгийн онцлогийг харгалзан харилцан суралцах боломжийг олгох, ирээдүйн шилдэг цоллоочдыг бэлтгэх зорилготой байв.

ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баярдорж оролцогч хүүхдүүддээ хандан: Монгол түмний бахархал болсон хурдан морины өв соёлыг өвлөж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл үзүүлсэн бяцхан цоллооч хүүхдүүддээ талархал илэрхийлж, дэлхий дахинаа өв соёлоороо цойлон цуурайтуулахын ерөөл дэвшүүлж, хурдан морь цоллох мэдлэг, чадвар эзэмшсэн хүүхдэдэд батламж гардуулав.

Сургалтад Монгол орны 10 аймаг, нийслэлийн 3 дүүргээс нийт 13 хүүхэд оролцсож хамгийн хол нь Баян-Өлгий аймгийн Буянт сумаас ирж оролцлоо.

Сургалтад оролцсон хүүхдүүд:

Баян-Өлгий аймгаас — Одхүүгийн Зэлмэ, 14 настай

Баянхонгор аймгаас — Хүрэлбаатрын Хатанзориг, 20 настай

Булган аймгаас — Эрдэнэсайхны Тэмүүн, 12 настай

Дархан-Уул аймгаас — Анхбаярын Мөнхманлай, 15 настай

Дорноговь аймгаас — Хүрэлчулууны Хишигтогтох, 12 настай

Өвөрхангай аймгаас — Мөнхдэлгэрийн Доржсамбуу, 15 настай

Сүхбаатар аймгаас — Ганбаатрын Эрдэнэ, 13 настай

Сэлэнгэ аймгаас — Баярмаагийн Анхбаяр, 15 настай

Хэнтий аймгаас — Алтантөгсийн Буд-Очир, 15 настай

Өвөрхангай аймгаас — Пүрвээгийн Төгсжаргал

Багануур дүүргээс — Энхжаргалын Анар, 9 настай

Баянзүрх дүүргээс — Пүрэвбаатрын Мөнхсоёомбо, 8 настай

Баянзүрх дүүргээс — Бат-Эрдэнийн Энэрэлт-Орчлон, 11 настай

Сургалтыг удирдан явуулсан сургагч багш:

Монгол Улсын морь цоллооч, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат Батбаярын Зоригтбаатар — хурдан морины салбарт 20 гаруй жил тасралтгүй морь цоллож, 2010 оноос улсын болон бүсийн уралдаанд, 2015 оноос төрийн наадам, "Их хурд"-д морь цоллоочоор ажилласан туршлагатай.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцсан агуулгууд:

Морь цоллох уламжлал, түүх, ач холбогдол

Цоллоход анхаарах зүйлс, дэг жаяг

Цоллоочийн хувцаслалт, зүүсгэл

Морьтой зөв харьцах арга барил

Нийтлэг алдаа, тэдгээрээс сэргийлэх арга

Морь цоллох үгийн баялаг, хэл найруулгын онцлог

Эдгээр хичээлүүдээр дамжуулан хүүхдүүд морь цоллох урлагийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшин, алдаа оноон дээрээ суралцаж, арвин туршлага хуримтлуулсан үр дүнтэй сургалт боллоо.

“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны анхдугаар хуралдаан боллоо ММСУХ-ны тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан Монголын үндэсний олимпын хорооны хуралдааны танхимд 2010 оны 1 сарын 25-ний өдөр боллоо.
Соёолонгийн түрүү, айргийн морьд тодорлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд дөнгөж сая соёололоо н насны морьдын