Мэдээ мэдээлэл

Монголын Хамгийн Хурдан хүлэг шалгаруулах уралдаан-2016

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойгоор Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэгэн шинэлэг уралдаан нэмэгдсэн нь ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ уралдааныг жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ жил “Монголын шигшмэл хурдан морьдын Иххурд-7 уралдаан” Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 3 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр 2016 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаан нь ангилал болон нас харгалзахгүй, 17 километрийн зайд уралдсан бөгөөд нийт 51 хурдан хүлэг бүртгүүлснээс

1.Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 11 настай уралдаанч хүү Хишигжаргалын Содномдорж унаж хурдлууллаа

2.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын хээр азаргыг 13 настай уралдаанч хүү н.Бат-Эрдэнэ унаж хурдаллаа

3.Төв аймгийн Зуунмод сумын уугуул Дагвасүндэлийн Алтанхуягийн хонгор азаргыг 15 настай уралдаанч хүү Нэргүйн Амарбаясгалан унаж хурдлууллаа

4.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг 17 настай уралдаанч хүү Эрдэнэбаярын Сүхбаатар унаж хурдаллаа

5. .Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дамбын Хишиглжаргалын цагаан азаргыг 11 настай уралдаанч хүү Баатархүүгийн Буяннэмэх унаж хурдаллаа

6.Булган аймгийн Баяннуур сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Чойдоржийн Содномын хээр азаргыг 13 настай уралдаанч хүү Ихбаярын Хадбаатар унаж хурдлууллаа

7.Төв аймгийн Лүн сумын уугуул Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр азаргыг 9 настай уралдаанч хүү Ганзоригийн Эхтэнгэр унаж хурдлууллаа

8.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар азаргыг 15 настай уралдаанч хүү Төмөрчөдөрийн Сүх-Очир унаж хурдлууллаа

9.Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан азаргыг 11 настай уралдаанч хүү Гүндэгмаагийн Отгонбаяр унаж хурдлууллаа

10.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Тувааны хул азаргыг 15 настай уралдаанч хүү Нэргүйн Мөнх-Эрдэнэ унаж хурдлууллаа

11.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Гүнсэнгийн Ганчулууны сартай зээр азаргыг 13 настай уралдаанч хүү Чулуунбаатарын Өнөрхүү унаж хурдлууллаа

12.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтийн хээр азаргыг 10 настай уралдаанч хүү Цагаанаагийн Алтан-Очир унаж хурдлууллаа

13. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэвээний Ойдовын зээрд халзан азаргыг 8 настай уралдаанч хүү Ганбаатарын Балжинням унаж хурдлууллаа

14. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Ж.Эрдэнэбатын хээр

15. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Бат-өлзийн Мөнхбаатарын хүрэн азаргыг 14 настай уралдаанч хүү н.Дашзэвэг унаж хурдлууллаа

 

“Алтан морь” шагналын эзнээр НМСУХолбооны Тэргүүн М.Мөнхбаясгалан тодорлоо Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морины зүтгэлтэнд жилд нэг удаа олгодог Азийн Морин Уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогдож байх юм.
ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУТМУ Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.