Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР 9 ИХ НАС

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР ИХ НАСНЫ МОРЬДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

1. Ховд аймгийн Чандмань сумын МУМУ Батчулууны Ерөөлтийн халтар

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ААУ Эрдэнэбилэгийн Бат-Эрдэний солонго зээрд

3. Говь-Алтай аймгийн Халиун сумын МУАУ Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн халтар

4. Архангай аймгийн Хотонт сумын МУТМУ Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн урагшаа халзан

5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы халиун

6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ААУ Биндэряагийн Батсанаагийн хээр

7. Хөвсгөл аймгийн Галт сумын МУАУ Бүдийн Отгонсэлэнгийн аварга саарал

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ААУ Доржийн Баттөгсийн сүмбэр халзан

9. Улаанбаатар хотын Налайх дүүргийн НАУ Цогнойжамцын Даваагийн хээр халзан

ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.
Монгол тахь Монголын говьд дэлхийд ховор сонин амьтад олныг үзэж чадна. Түүний нэг нь говийн зэрлэг адуу - тахь юм.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УНААЧ ХҮҮХДҮҮД” МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УНААЧ ХҮҮХДҮҮД”