Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын малгай хэрэглэлтэй уралдна

Дэнж хотойтол наадах монгол наадамдаа монгол түмэн даяараа эсэн мэнд сайхан наадахын төлөө юун түрүүн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж наадах нь зүй ёсны хэрэг билээ. Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд Стандарчлалын үндэсний зөвлөлөөс 2011 оны 6-р сарын 23-ны 28 тоот тушаалаар баталсан стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах явдал юм.

Стандартын  хамгаалалтын малгай/каск/, өвдгөвч тохойны хамгаалалтыг шууд үйлдвэрээс нь "МОНГАЛ" ХХК нь  Монголын  Морин Спорт,  Уяачдын Холбооны захиалгаар нийлүүлэн борлуулж эхлэлээ. Хамгаалалтын иж бүрдэлийн нийт үнэ 40.000 төгрөг.  Энэхүү стандартыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэндаган мөрдөх ёстойг Монголын бүх уяач, хурдан морь сонирхогч, хурдан морины зүтгэлтэн та бүхэндээ сонордуулж байна. 2012 оны 2-р сарын 1-нээс хойш болох  хурдан морины уралдаанд хамгаалатын хувцас хэрэглэлгүй хурдан морь унаач хүүхдийг уралдуулахгүйг анхааруулж байна.  Аймаг сумдын МСУХ-ны тэргүүн, хүүхдийн эрх ашгийг хамгаалах хүүхдийн төлөө байгууллагын ажилтан ажилчид хамгаас түрүүн анхаарч ажиллахыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо уриалж  байна. Мөн эрхэм уяач таны хурдан хүлгийг унаж түрүүлгэж, айрагдуулдаг унаач хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө юу юунаас илүү санаачилга гаргаж стандартын хамгаалалтын хувцас хэрэгэлэлийг худалдан авч, аюулгүй байдлыг нь бүрэн хангахыг уриалж байна.  Стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байхыг монголын бүх уяач та бүхэнд хатуу сануулж байна.    

"МОНГАЛ" ХХК-ний утас: 88766092, 8807-3024

 

Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос 3 жил тутамд зохион байгуулагддаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан 2013 оны 7-р сарын 20 нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Энэ уралдаанд 20 аймгийн уяачид хурдан хүлгийнхээ тоосыг өргөв.
ММСУХ-ны ээлжит зөвлөлгөөн Сэлэнгэ аймагт болов Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2011 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох уяачдын зөвлөгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.