Мэдээ мэдээлэл

ММСУХ-НЫ 2024 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧ

Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртэж өндөр амжилт үзүүлсэн тул ММСУХ-ны 2025 оны 2 сарын 11-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 13/Т/2025 тоот тогтоолоор 2024 оны ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧ-аар шалгаруулж ММСУХ-ны Туг, Өргөмжлөл олгов.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул ДАГВАСҮРЭНГИЙН ГОМБОСҮРЭН Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртэж ММСУХ-НЫ 2024 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧ аар шалгарлаа.

1.Улсын наадам шүдлэн түрүү Ц.Дагвасүрэнгийн хул

2.Улсын наадам сонгомол бага айргийн тав НАУ Д.Занабазарын хээр

3.Боржигон 2024 сонгомол бага айргийн дөрөв НАУ Д.Жамсрангийн хул халзан

4.Ламын гэгээн 385 жил сонгомол дунд нас айргийн тав НАУ Д.Занабазарын хээр

5.Ламын гэгээн 385 жил сонгомол бага түрүү НАУ Д.Занабазарын хээр

6.Ламын гэгээн 385 жил сонгомол бага аман хүзүү НАУ Д.Занабазарын хээр

7.Илгээлт 50 жил сонгомол бага аман хүзүү НАУ Д.Занабазарын хээр

8.Илгээлт 50 жил сонгомол бага айргийн гурав НАУ Д.Занабазарын хээр

ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн 2012 оны 12-р сарын 16 нд Улааныбаатар ресторанд ёслол төгөлдөр болов.
Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз доод насны цуваа 1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан даагыг 10 настай Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж түрүүлгэлээ
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа