Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз доод насны цуваа

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан даагыг 10 настай Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж түрүүлгэлээ

2. Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар даагыг 13 настай Даваасүрэнгийн Очирбаатар хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар даагыг 11 настай Гансүхийн Сүхбат хүү унаж  айргийн гуравт хурдлууллаа

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар даагыг 10 настай Отгонтуяагийн Мөнхбат хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Төв аймгийн Жаргалант сумын уугуул Энхбатын Эрдэнэсайханы хүрэн даагыг 9 настай Нарантуяагийн Эрдэнэтөгс хүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Дорнод аймгийн Матад сумын уугуул Гүнчингийн Доржийн сартай зээрд даагыг 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ

7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн даагыг 12 настай Бат-Очирын Дэмбэрэл-Од хүү унаж хурдлуулжээ
8. 738 дугаартай бүртгэлгүй даага

9. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын бор халзан даагыг  8 настай Энх-Амгалангийн Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ

10. Төв аймгийн Аргалант сумын уугуул, Дорлигжавын Амгаланбаатарын бор даагыг 14 настай Нэргүйн Амарбаясгалан хүү унаж тус тус хурдлуулжээ.

ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.
“Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа... “Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа...
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ХЯЗААЛАНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 306 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...