Мэдээ мэдээлэл

ММСУХ ны төлөөлөгчид Булган аймагт ажиллаа.

2009 оны 12-р сарын 20 нд Булган аймгийн уяачдын зөвлөлгөөнд бүх сум багуудын төлөөлөл болсон 100 гаруй уяач оролцлоо.

     Зөвлөлгөөнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, тэргүүлэгч Л.Цагаандалай Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун,Ц.Дуламсүрэн, УИХ-ын гишүүн Монгол улсын манлай уяач  Ц.Цэнгэл Хэнтий аймгийн “Амбан цэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн Н.Санжаадорж,Сүхбаатар аймгийн”Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүлэгч С.Амартайван,ММСУХ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар, ,ММСУХ-ны”Дэлхийн Морьтон” сэтгүүлийн эрхлэгч А.Лхагва,гэрэлзурагчин И.Будхүү,яруу найрагч Ай.Төмөр-Очир,залуу уяач Ө.Алтанхуяг нар оролцож” ММСУХ-ны бодлого,үйл ажиллагааны чиглэл цаашдын зорилт хурдан морь уях арга ухаан адууны үүлдэр угсааг сайжруулах зэрэг олон чухал асуудлаар мэдээлэл хийж,салбар холбооныхоо гишүүд,уяачид,хурдан морины зүтгэлтэнүүд хамтран зөвлөлдлөө. 

        ММСУХ-ны удирдлага,тэргүүлэгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажилласан нь 2010 онд ММСУХ орон нутгийн салбар холбоодоо бэхжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах ажлын эхний бодит алхам боллоо.

Булган нутгийн уяачид уяачдынхаа холбоог “Булганхангай” МСУХолбоо хэмээн нэрлэж тус холбооны тэргүүн Монгол улсын гавьяат барилгачин “Авзага трейд” ХХК-ийн захирал П.Мэндбаяр аймаг болон сумдынхаа салбар холбоодын дансанд 50 сая төгрөг шилжүүлсэнээ мэдэгдлээ.


      Мөн “Булганхангай” МСУХолбоо улаанбаатар хот болон орон нутагт ажиллах бте даасан ажлын албатай болж.хөдөө орон нутагт ажиллах нарийн бичгийн дарга С.Ууганбаяр,Дэд тэргүүн А.ЛхагвасүндэвУлаанбаатар хотод  ажиллах нарийн бичгийн дарга Д.Готов,дэд тэргүүн “Сэлэнгэ пресс” ХХК-ийн захирал М.Болд нар томилогдов.

“Дүнжингаравын хурд-2010” Төв аймгийн төвд болно Уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингаравын хурд-2010” уралдаан Төв аймгийн төвд гуравдугаар сарын долооны ням гарагт болно.
“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны ихнасны албан ёсны цуваа “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдааны хурдан ихнасанд сүүлийн гурван жилд Улс, бүсийн уралдааны эхний ес, аймгуудын наадмын эхний тавд хурдалсан морьдууд мандатаа авсанаас газар газрын шандаст 105 алтан туурт хүлгүүд хурд хүчээ сорьлоо
Ээжүүд хурдан морь унадаг хүүгээрээ бахархсан үдэш байлаа. ММСУХолбоо 2011 оны шилдэг 9-н хурдан морины хүүхдүүдээ ээжүүдийнх хамт урьсан байлаа.