Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны гадаад харилцаа нэгэн шинэ хуудсаар баяжив

БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ.

БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ. Гумин хотын төлөөлөгчид  юун түрүүн Морьтон Монголчууд тэр дундаа уяачдын байгууллагатай уулзах хүсэлтээ гаргаж ММСУХ-ны удирдлагатай уулзаж ярилцав.  Гумин хот Солонгос улсдаа аж үйлдвэр хөгжсөн тэр дундаа  цахилгаан бараа үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг хот юм. Гумин хотын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Hur,Bok манай хот шинээр морин тойруулга барихаар төлөвлөж байгаа гээд монгол адууны онцлог, уях арга барил, адууны үнэ цэнэ гээд олон асуултыг асууж лавласан юм. Цаашид хамтарч ажиллах санал хүсэлтээ илэрхийлж  Морьтон монголчууд та бүхэн дуртай цагтаа манай Гумин хотод зочлохыг урьсан юм.     

Монгол улсын үндэсний Их баяр наадам (Азарга) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Азарганы уралдааны фото/
УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО ММСУХ -ны салбар холбоод 2010 оны улсын алдар цолны болзол хангасан уяачдынхаа тодорхойлолт,холбогдох бичиг баримтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн