Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ

МУАУ Түндэвийн Энхтайван "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" боллоо.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат МУАУяач Түндэвийн Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж  шинэ оны босгон дээр "Аж үйлдвэрийн гавьяат" ажилтан цол хүртсэнд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан  Т.Энхтайван бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн юм.

 

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

 

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Баянхонгор аймгийн Буянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын Халтар даага уралдаанч хүү унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын Хээр даагыг Мөнхбатын Батцоож уралдаанч хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа
“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдаан Могой жилийн анхны хаврын “Дүнжингарав-2013” уралдааныг Төв аймгийн нутаг Хүй долоон худгийн Цагаанхөтөлд 2013 оны 3-р сарын 3-ны өдөр боллоо.