Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ

МУАУ Түндэвийн Энхтайван "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" боллоо.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат МУАУяач Түндэвийн Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж  шинэ оны босгон дээр "Аж үйлдвэрийн гавьяат" ажилтан цол хүртсэнд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан  Т.Энхтайван бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн юм.

 

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

 

Монгол наадамд зөвхөн Монгол морьд уралдана. 2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ
“Алтайн хурд-2016”баруун бүсийн уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын хээр азаргыг 8 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж түрүү магнайд хурдлууллаа 2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын халиун азаргыг 10 настай уралдаанч хүү Ц.Дагвадорж унаж аман хүзүүнд хурдлууллаа
“Говь шанхын хурд-5” говийн бүсийн хурд-2015 уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.