Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА.

2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор ММСУХ-ны Ажлын албанд ирүүлнэ үү.

Жич: Цолны материал ирүүлэхдээ МУ-ын цол хүртэх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет, Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих бөгөөд өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж ирүүлнэ.

Лавлах утас: 77335544, 88048267,

 

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга
Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ.тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морьтоны төвөргөөн сонсогдов гэнэ.Ганжуур хүүхдүүдээ дуудаж: