Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монгол Уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан цаашдын бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Төв, Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдад хийгдсэн хийсэн бол энэ удаад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд”МСУХолбооны гишүүд уяачдын төлөөлөл оролцсон  зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, Ажлын албаны дарга Чулуунбатын Сарангэрэл, ММСУХ-ны ажлын алба,Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн, Бэгзсүрэнгийн Содномцог,  “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн Б.Нямдорж, Дэд тэргүүн Д.Зоригтбаатар  болон уяачдын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан “Монгол уяач-3000” сумдын зөвлөлгөөний үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцсон ажил хэрэгч ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус зөвлөлгөөний үеэр ММСУХ “Гачуурт хурд” МСУХ-г батламжилж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий морины зүтгэлтэн, уяачдыг “Уяачын алдар" одон, ММСУХ-ны 20 жилийн ойн тэмдгээр шагнасан юм.

 

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ
Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.
УРИАЛГА Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Зандан хүрэн, Элбэг хээр, Идэр хээр, Хонгор зээрд зэрэг цуут хурднуудын угшилтай адууг түүний гал голомтоос үнэ тохиролцон худалдан авч, эмчилгээний зардлыг бүрдүүлэх боломжтой.