Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны тэргүүн Т.Батмөнх, нарийн бичгийн дарга Д.Баясгалан нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС ГАВЬЯАТ МАЛЧИН ТӨРЛӨӨ МУТМУ С.Ганхуяг Монгол Улсын "Гавьяат малчин"боллоо
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа
2014 оны шилдэг Уралдаанч хүүхдүүд 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг уралдаанч хүүхдүүд