Мэдээ мэдээлэл

"БОСОО ХҮЛЭГ" ГАЛ УЯА "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Уяач А.Амарбат, МУТМУяач Ц.Мөнхбат нарын “Босоо хүлэг” гал уяаны  хамт олон ММСУХ-ны Ерөнийлөгчийн уриалсан “Морьтны хийморь” аянд нэгдэж 10 сая төгрөг хандивлалаа.

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон “Босоо хүлэг” галын уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав. Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.