Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог  төлөөлөн Д.Энхтөрөөр ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 2-ний өдөр Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаж, 53 уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 5078 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 322 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Т.Баттөрийн шарга азаргыг С. Тэмүүлэн хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
Монгол Улсын Начин, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй хаврын “Дүнжингарав-2010” уралдааны талаар ярилцлаа. Монгол Улсын Начин, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй хаврын “Дүнжингарав-2010” уралдааны талаар ярилцлаа.
Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд нас Эрлийз дээд насны чансааг танилцуулж байна...