Мэдээ мэдээлэл

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд нас

Эрлийз дээд насны чансааг танилцуулж байна...

“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны ихнасны албан ёсны цуваа “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдааны хурдан ихнасанд сүүлийн гурван жилд Улс, бүсийн уралдааны эхний ес, аймгуудын наадмын эхний тавд хурдалсан морьдууд мандатаа авсанаас газар газрын шандаст 105 алтан туурт хүлгүүд хурд хүчээ сорьлоо
Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дээд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 27 эрлийз дээд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан Эрлийз дээд насны морьд ирсэн байлаа.