Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САЛБАР ХОЛБООНД АЖИЛЛАЖ БАЙНА.

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн тэргүүлэгч, "Гачуурт хурд" МСУХ тэргүүн Б.Нямдоржоор ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, бүх уяачдаа цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 20 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ММСУХ-ны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов.
ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна
2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/