Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов

Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов.

   Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов.  Энэхүү тэмдэгийг ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн санаачлан Цалин  цагаан мөнгөн дэвсгэр дээр ММСУХ-ны таних тэмдэгийг /logo/ товойлгон сийлээд  доор нь тэргүүлэгч гэсэн үгийг  хуучин монгол уран үсгээр гаргаж өгсөн нь чанар,  өнгө, үзэмжийн төгөлдөр хослон болж чаджээ.
    Монгол Улсын Шадар Сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ММСУХ-ны тэргүүлэгч гишүүдэд уг тэмдэгийг ММСУХ-ны 2 дугаар хурал дээр  хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.

     

УЯАЧДЫН МАЛГАЙН ЗАЛААНЫ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталлаа.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач