Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн салбар холбооны тэргүүн Т.Батмөнх, нарийн бичгийн дарга МУАУ Д.Баясгалангаар ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд нийт уяачдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулалаа.

Энэхүү арга хэмжээнд 3 сумын 159  уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 293 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 42 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.