Мэдээ мэдээлэл

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа.

Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Элчин сайдад ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хичээн ажилласанд талархал илэрхийлж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээллээ.

Мөн энэ үеэр дэлхийд жилд болдог дөрвөн том уралдааны нэг Арк де Триумфыг  спортын Сүлд телевиз цувралаар хүргэж, Францын морины соёлыг монголын үзэгчдэд сурталчилж эхлэсэн байгаа тухайгаа дуулган, Франц Улстай мал эмнэлэг, морин тойруулга, боловсон хүчин бэлтгэх адууны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн ирэх 10 дугаар сарын эхээр Парис хотноо зохион байгуулах Дэлхийн морин уралдааны холбооны ээлжит хуралд оролцох бэлтгэлээ хангаж буй талаараа танилцуулав.

Элчин сайд Ив Дэлүнэ энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт адууны чиглэлийг зонхилох байр суурьтай болгох, хурдан морины чиглэлээр бүх талаар хамтран ажиллагааны бүх салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмрийг үнэлэн Ноён Ив Дэлүнэг ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг гардуулан түүнийг эх орондоо буцахтай нь холбогдуулан алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт өргөн барьж амжилт хүслээ.

 

Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, 10.000 морьтон Монголчуудын их жагсаал Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулах “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон Монголчуудын их жагсаал
"Аравгар хээр" дууны клип "Аравгар хээр" дууны клип
Хөдөө орон нутгаас 22 уяачийг урьж оролцуулж холбооны хүндэт шагналаар шагнав ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг урьж оролцуулав.