Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга МУАУ Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар, нараар ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 6-ны өдөр Дархан хотод томилолтоор ажиллаж, 3 сумын 127 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 356 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 102 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд
УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.