Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ

     Говь-Алтай аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав. Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.
"Унаган хар" морины дууны клип "Унаган хар" морины дууны клип