Мэдээ мэдээлэл

ДАРХАН-УУЛ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МСУХ

Дархан-Уул аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын  хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Дархан-Уул аймгийн “Дархан-Ажнай” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД
Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгууд уралдаан зохион байгуулж болно. Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.