Мэдээ мэдээлэл

Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгууд уралдаан зохион байгуулж болно.

Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод  аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн шүлхий өвчний тархалт хурдацтай байгаагаас болоод зарим аймгийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал ч зарлаад байгаа. Мөн үүний улмаас  Дүнжингарав хаврын бүсийн уралдаан, цаашлаад Өмнөговь, Өвөрхангай аймгуудад болох байсан Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудыг хориглосон. 
Гэвч хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгуудын хувьд орон нутгийнхаа Засаг дарга, Иргэдийн хурлын шийдвэртэй аймгийн хаврын уралдаануудаа хийх боломж нээлттэй байгаа. Үүнийг МУ-ын Засгийн газраас хориглоогүй.

Хорио цээрийн дэглэмтэй  аймгууд , Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэрт  ямар нэгэн  нийтийг хамарсан тэмцээн , уралдаан ,  хурал цуглаан зохион байгуулахыг засгийн газрын тогтоолоор хориглосон . Харин бусад аймгуудын тухайд орон нутгийнхаа удирдлагуудтай зөвшилцөлд хүрвэл зохион байгуулж болно.

Тэгэхээр дээрх хөл хорио тогтоосон газруудаас бусад газарт орон нутгийн Засаг даргын шийдвэртэй уралдаанууд зохион байгуулах нь нээлттэй. Гэхдээ зохион байгуулалтын өндөр түвшинд хийх нь хамгийн чухал. Шүлхий нь адуунд тусдаггүй ч адууны туурайгаар дамжин тархах боломжтой. Мөн тээврийн хэрэгслээр дамжина. Тиймээс хамгийн гол анхаарах зүйл бол эрүүл газраас эрүүл газарт очиж уралдах явдал юм. 
Зохион байгуулалтын өндөр түвшинд уралдах, уралдаанд оролцох эрх уяачдад маань нээлттэй байна.
 


 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа
“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.